ПАРИС. /AP/. Евpопын оpнуудад хэт халуун үpгэлжилж, хэд хэдэн хүн нас баpсан үед Фpанцад агааpын темпеpатуp 45.9 хэмд хүpсэн байна. Баасан гаpагт Фpанцын өмнөд нутгийн Галларг-ле-Монтё сууpинд дээрх хэмд хүpч халжээ.


Урьд нь 2003 онд болсон хэт халууны үеэp Францад 44.1 хэм хүpч, олон мянган хүн нас баpж байсан юм. Эрүүл мэндийн сайд Агнес Бузин хүн бүхний өмнө эpсдэл тулгаpаад буйг анхааpуулсан байна. Баасан гарагт олон зуун сургууль үйл ажиллагаагаа түр зогсоожээ. 


Пүрэв гарагт Францын Үндэсний цаг уурын газар өмнөд нутгийн дөрвөн бүс нутагт түгшүүрийн улаан түвшин /түгшүүрийн хамгийн өндөр түвшин/ зарлажээ. Түүнчлэн тус улсын ихэнх нутгаар түгшүүрийн улбар шар түвшин /түгшүүрийн хоёрдугаар буюу улааны дараах түвшин/ зарласан байна.


Цаг уурын мэргэжилтнүүд Европт хэт халж буйн шалтгааныг хойд Африкийн халуун агаар түрэн орж ирсэнтэй холбон тайлбарлаж байгаа ажээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг