"Роснефть" Хөшигийн хөндийн нисэх буудалд түлш нийлүүлнэ

Владивосток хотод зохион байгуулагдсан дорнын эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын “HK Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын шинэ онгоцны буудлын агаарын хөлгийг шатахуунаар хангах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү шинэ онгоцны буудлын “онгоц сумалдаг” системийн онцлог нь өндөр ачааллын үед ашиглагдахаар барьж байгуулсан байдаг. Тиймээс өөрийн орны онцлогт тохируулсан шинэчлэлт хийх шаардлага байгаа аж. Энэ хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамнаас Европын холбооны улсад тус чиглэлээр мэргэшсэн инженерүүдийг урьж мэргэжлийн болон хөрөнгө оруулалтын туслалцаа авахыг хүсчээ. 

"HK Роснефть” нийгэмлэгийн хувьд одоо ч Чингис хаан олон улсын нисэх буудалд онгоцны түлшийг тасралтгүй ханган нийлүүлж байгаа аж.

Холбоотой сэдвүүд

роснефть шинэ онгоцны буудал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.