Apple компанийн iPhone гар утасны шинэ загвар энэ долоо хоногт дэлхий даяар худалдаанд гарсан. Гэтэл худалдаа нь бүх цаг үеийн хамгийн доод тооноос ч бага байжээ. Лондон хотод гэхэд л ердөө долоон хүн энэхүү ухаалаг гар утсыг худалдаж авчээ. 

Apple шинэ гар утсаа худалдаанд гаргахаас өмнө нэрийн дэлгүүрийнх нь гадаа хүмүүс өдөр шөнөгүй дугаарладаг. Гэвч сүүлийн жилүүдэд анх удаа ямар ч сэтгэл хөдлөл төрүүлсэнгүй гэж ажиглагчид үзлээ. Financial Times сонин судалгааны NASDAQ байгууллагаас эш татан “Apple сүүлийн 17 сард ийм уналттай байгаагүй” хэмээв. Технологийн аваргын хөрөнгөжих чадвар 43 сая доллараар унасан байна. 

NASDAQ-ийн судалгаанаас үзвэл Лондонд долоо, Сиднейд 30, Сингапурт 50 л худалдан авагчтай байжээ. Өмнөх iPhone худалдаанд гарахдаа хүмүүсийг нэлээд догдлуулж, дэлгүүрүүдийн ачаалал ч чамгүй байсан. Шинжээчдийн үзэж буйгаар шинэ загварын гар утас өмнөхөөсөө бараг ялгаагүй учир борлуулалт нь ийнхүү бүтэлгүйтсэн гэж үзлээ.