Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын орон тоог шинэчлэн батлав. 

2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба үндсэн 6, бүтцийн 8 нэгжтэйгээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана.

Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дүрмийг мөн шинэчлэн баталлаа.


Эх сурвалж: ШЕЗ