Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна. Архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд эрүүл мэнд хурдан дорддогийг ДЭМБ тогтоожээ. Үүнийг сэтгэцийн эрүүл мэнд хэмээн тодорхойлдог аж.

Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болж буй. Түүний нэг нь сэтгэл гутрал юм байна. 

Тэгвэл ЭМДҮЗ-ийн 2023 оны 8-р тогтоолын хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцдаг. 

Үүнд: 

       Амбулаторын үзлэг, оношилгоо

       Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

       Өдрийн эмчилгээ

      Эмийн эмчилгээ багтана.