Өнгөрсөн амралтын өдрүүдэд сэлэм эргүүлж зодолдсон залуусыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Тэд мөрийтэй тоглоомоос болж маргалдсан гэсэн мэдээлэл байна. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр бол орчин цагийн "сэлэмтэй баатар" маань НИТХ дахь МАН бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт ажээ.  

Муу юм ихэдвэл инээдэм гэгчээр сэлэм эргүүлж зодолдсон залуусыг сошиалд шоолж, даапаалсан үгс нэлээд хүчтэй өрнөв. Тухайлбал бааранд орох гэж байгаа бол бамбайгаа мартав, хамгаалалтын алба бамбай олж авцгаа хэмээн жиргэжээ.

Ингээд сэлэм тойрсон сэдвээр бичсэн жиргээг онцоллоо.