Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой болон цаг үеийн асуудлаар Засгийн газрын гишүүд өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Онцлох хариултуудыг хүргэж байна.

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбааатар: Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн П 11 пүгээр сарын 02-нд тусгаарлалтаас оргосон. Тусгаарлагдаад 19 хонож байсан тэрээр ОХУ-ын талаас Монголын хил рүү 633 тэмдэгтээр хил зөрчиж ОХУ-ын талд баригдаад, хилийн солилцоогоор Монголын талд хүлээлгэж өгсөн иргэн юм. Түүнийг Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км Хяраагийн гол гэдэг газраас манай холбогдох хүчний байгууллагынхан барьсан. Өнөөдөр тусгаарлалтад эргэн орсон. Тухайн иргэний бүх шинжилгээ өмнө нь сөрөг гарсан. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө 61 настай эмэгтэй нас барсан. Тэрээр элэгний хорт хавдартай байсан бөгөөд тухайн өвчнийхөө хүндрэлээр нас барсан. Коронавирус байгаагүй учир нас баралтын шатлгаан коронавирусийн халдвартай холбоогүй.

Т.Мөнхсайхан: Баян-Өлгий аймагт тандалтаар хийсэн шинжилгээнүүдэд нэг хүнээс коронавирусийн эсрэг биет тодорхойлогдсон. Тухайн иргэн нь 6 дугаар сарын 11-нд гадаадаас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийлгэсэн хүн байна. 

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: Сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг 12 дугаар сарын 18-нд хичээллэж дуусаад эхлүүлэхээр болсон. Хоёрдугаар сарын 01-нийг хүртэл амарна. Энэ хугацаагаа барьж ажиллахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Магадгүй коронавирусийн нөхцөл байдал хүндэрвэл өнгөрсөн хугацааных шиг теле хичээл явуулах бэлтгэлийг хангасан байгаа.