Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна. Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлана.

- Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад 4 хоног тусгаарлана.

- Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлана.

- Халдварын голомтод бүс нутгаас ирсэн, халдварын голомтод ажилласан албан хаагч, ажилтан, иргэн гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.

- Халдвар бүртгэгдээгүй бүс нутагт халдварын голомтод бүс нутгаас ирж ажилласан албан хаагч, ажилтантай хамт ажилласан хүнийг 7 хоног тухайн орон нутагт нь ажиглана.