Таван жилийн турш сэхээнд байсан хятад эр ухаан ормогцоо өдөр бүр 20 цаг асарч сувилсан гэргийдээ болон сувилагч нартаа талархлаа илэрхийлжээ. 

Шингян хотын Хубэй дүүргийн иргэн Ли Зихуа 2013 оны 8 дугаар сард моторт дугуйгаар ажил руугаа явах замд осолд орсон ажээ.

Тархиндаа ноцтой гэмтэл аван сэхээний тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон түүнийг чухам хэзээ ухаан орох нь тодорхойгүй гэдгийг гэр бүлийнхэнд нь хэлсэн байна.

Эмч нар нөхрийг нь зөвхөн тариураар эмчлэх боломжтой гэж эхнэр Жанд нь хэлсэн нь тэр энэхүү зөвлөгөөг нь дагасангүй.

Тэрээр сэхээнд орсон тэр цагаас мөчөөс хойш өдөр бүр 20 цаг нөхрийнхөө орны дэргэд, ухаан орно гэсэн найдлага тээн хичээнгүйлэн асарчээ. Эр нөхрөө өвөртлөн, гараас нь атгаад түүнтэй ярилцаж, дуртай дууг нь дуулж, хооллож, эрүүл мэндэд нь анхаарч өнгөрүүлжээ. Жан өдөрт 2 цаг л унтдаг байв. Эцэст нь 57 настай эмэгтэй 10 кг жин хассан ч санаа зовсонгүй. 

Гэтэл нэгэн өдөр гайхамшиг тохиож Ли Зихуа гэнэт ухаан орсон байна. Үүнийг сонсмогц Хятадын мэдээллийн хэрэгслүүд тэдний талаар мэдээлж эхлэв. Ухаан орсон даруйдаа Ли “Би чамд хайртай” гэж эхнэртээ хэлжээ. 

Итгэл найдвараа үл алдан нөхрөө сахьсан бүсгүй “Би нөхрөө ухаан орно гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй. Үлдсэн амьдралын туршид би түүнийг халамжилсаар л байх болно” гэжээ.