Л.Дэлгэрмаа
06 сарын 09, 2025
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт (УГТЭ) тархи, нугасны гүний, төвөгтэй байрлалтай хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээг нутагшуулахаар эмч мэргэжилтнүүдийг Турк улсад суралцуулжээ.
"Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд баг бүрэлдэхүүн эх орондоо ирээд тархины гүний бүтцэд байрласан 18 хавдрын тохиолдолд амжилттай мэс засал хийгээд байна.
Ийнхүү эмнэлзүйн практикт богино хугацаанд, бодит үр дүн гаргаж эхэлсэнтэй холбогдуулан ЭМЯ-аас дээрх төрлийн мэс засалд шаардлагатай технологи, тоног төхөөрөмжүүдийг УГТЭ-д хүлээлгэн өглөө.
Тархины гүний бүтцүүдэд хүрэх нь нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй үйлдэл боловч дээрх технологийн дэвшлийг эмчилгээний практикт амжилттай нэвтрүүлснээр оношилгоо, мэс заслын чанарыг шинэ шатанд гаргаж буй. Цаашид энэ төрлийн мэс заслыг улам бүр хөгжүүлж, тархины хүнд хэлбэрийн хавдруудад аюулгүй, илүү үр дүнтэй аргуудыг нэвтрүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж буйг тус эмнэлгийн удирдлагууд онцоллоо.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.