СӨҮЛ. /Yonhap/. Хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгоноор хийх иргэдийн аяллыг түр хугацаагаар хойшлуулсан талаар БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам мягмар гарагт мэдээлжээ.

Африкийн гахайн мялзан өвчний тархалтыг зогсоох чиглэлд хүчин чармайлт гаргаж буйтай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна. 

БНСУ-д өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс хойш гахайн мялзан өвчний 9 тохиолдол бүртгэгдсэнээс дийлэнх нь хоёр Солонгосын хил орчмын бүсэд бүртгэгджээ. 

Өнгөрсөн тавдугаар сард БНАСАУ-ын хойд нутагт буюу БНХАУ-тай хил залгаа оршдог мужид гахайн мялзан өвчин гарсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. 

БНСУ-ын зөвшөөрлийн дагуу Панмүнжом тосгоны өмнөд хэсгээр өдөр тутам олон зуун иргэн болон гадаадын жуулчин зочилдог байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг