Б.Баясгалан
09 сарын 07, 2018
Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Агаарын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох” журмыг батлав.
Монгол Улс нь “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенци”, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол”-д нэгдэн орсны дагуу үүргээ хүлээхээс гадна, Озоны үе давхаргыг хамгаалах тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд журмыг шинэчлэн гаргаж байна.
Журамд Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох нөхцөл, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага, иргэн аж ахуй нэгжид тавих шаардлага, хориглох үйл ажиллагаа, хяналт тавих субъект зэргийг нарийвчлан заасан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.