Оюутолгой компаний 550 ажилтаныг Улаанбурхан өвчний эсрэг дархлаажууллаа

Х.Оргил
03 сарын 12, 2019

Оюутолгой ХХК-д ажилладаг гадаадын иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 

Энэ дагуу ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг энэ сарын 7, 8 ны өдрүүдэд Оюутолгой компаний баазад ажиллан, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийлээ. Тус үнэлгээний хүрээнд ойрын хавьталыг тогтоож,  сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн юм.Үүнээс улаанбурханы тохиолдол илрээгүй байна.

Мөн тус компани гадаад болон дотоодын 700 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж, 550 хүнийг Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулж ажиллалаа. Оюутолгой компаний зүгээс мэргэжлийн багийханыг голомтод ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цаашид урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой сэдвүүд

оюутолгой улаанбурхан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.