Х.Оргил
03 сарын 16, 2021
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарилгаар сансарын нисгэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд шагнал “Александр Невскийн” одонгоор шагнажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг “Александр Невскийн” одонгоор шагнасугай” гэжээ.
Ташрамд дурдахад, Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал “Александр Невскийн” одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.
Сонирхуулахад, энэхүү одон цуглуулагчдын хувьд үнэ цэнтэйд тооцогддог бөгөөд 525'000 рублийн (20 сая төг орчим) үнэ ханштай байдаг аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.