ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусийн халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байраас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ.

Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өчигдөр ноот бичгээр мэдэгдсэн болно.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам