Зүүн Европт дайны гал дүрэлзэхэд бэлэн болжээ. Украйны Батлан хамгаалах яамны өнөөдөр хийсэн мэдэгдлээр бол тус улсын хил дээр ОХУ цэрэг зэвсэгээ бөөгнөрүүлж бараг дууссан байна. ОХУ-ын Зэвсэгт хүчин төв болон зүүн бүсээс татсан хуурай замын 106,000 цэрэг байнгын байрлаж байна. Үүн дээр нэмээд Беларуст байрлаж байгаа агаарын болон Балтийн тэнгист байгаа тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулаад нийт 127,000 цэрэг байлдааны бэлэн байдалд байна. АНУ-ын Вестминстер хотод төвтэй сансрын технологийн Maxar компанийн авсан арилжааны хиймэл дагуулын зургийг олон нийтэд дэлгэлээ.


Украйны хил дээр хуралдуулсан ОХУ-ын хуягт техникүүд цасан хучигдсан байгааг хиймэл дагуулын зураг харуулж байна.Украйны хилээс 35 км Климово дах цэргийн ангид хуягт тээвэрлэгч, ачааны автомашинууд бэлэн байгааг хиймэл дагуулын зураг харуулж байна.Елня дах ОХУ-ын цэргийн хуаран.Елняд бөөгнөрүүлсэн ОХУ-ын цэргийн хүч, танкууд, их буунууд.Image captionКлимово төмөр замын өртөөгөөр цэргийн зэвсэг техник, танкууд орж ирж байгаа байдал.