НОЦТОЙ БАРИМТ: “Кэмбриж Аналитика” компани Монгол Улсын сонгуульд нөлөөлсөн үү

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хууль бусаар авч, улмаар нэр бүхий улсуудын сонгуульд ашигласан хэрэгт холбогдоод буй “Кэмбриж Аналитика” компанийн бизнес хөгжлийн захирал Британи Кайсер нэгэн дуулиан мэдээллийг твиттер хуудаснаа @HindsightFiles-аар цацаад байна.

Тэрбээр компанийнхээ үйл ажиллагаатай холбоотой 2014-2018 оны хүртэлх баримтыг цацжээ.

Үүнд 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны нарийн мэдээлэл, үүнд “Кэмбриж Аналитика”-ийн оролцсон үүрэг роль, датаг хэрхэн олборлож, мэдээллийг боловсруулсан тухай өгүүлсэн байна.

Мөн олон тооны имейл, хамтын хэлцэл, төлөвлөгөө гээд дор хаяж 65 улстай холбоотой баримт, мэдээлэл энд бий аж. 

“Кэмбриж Аналитика” компанийн бизнес хөгжлийн захирал Британи Кайсер энэ тухайгаа "Би сүүлийн хоёр жилийн турш сэтгүүлч, улс төр судлаач нарт “Кэмбриж Аналитика” -ийн тухай нотлох нарийн мэдээллийг хүргэж ирсэн. Энэ бол тэдэнд дүн шинжилгээ хийлгэх боломж олгож ирсэн. Би энэхүү баримтыг дэлхий даяарх ардчилалд мэдээлэл хэрхэн ашиглагдсан тухай, муу зүйлд гэрэл гэгээ тусгахын тулд дэлгэсэн. Учир нь олон нийтийн сайн сайхны төлөө юм. Цаашид дэлхий дахин сонгуулийн хуульд дата кэйсийг илүү хүчтэй болгохын тулд, үр хүүхдийнхээ дижитал ирээдүйг ёс зүйтэй болгохын тулд энэхүү баримтыг дэлгэж байна гэжээ. 


Эх сурвалж: @HindsightFiles-аас

Түүний дэлгэсэн 65 орны дунд Монгол Улс ч бас багтаад байгаа юм.Мэдээлэлд манай улс тодорхой хэмжээний яриа хэлцэлд орсон хэмээн бичжээ.


 


Холбоотой сэдвүүд

сонгууль “кэмбриж аналитика

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.