Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ

“Гүрэн” академи нь Гүрэн инновацийн сургуулиараа дамжуулан АНУ-ын Cognia байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн Пэнн Фостер ахлах сургуульд цахимаар суралцаж төгсөх хөтөлбөрийн албан ёсны эрхийг багагүй хугацаанд уйгагүй хөөцөлдсөний үр дүнд аваад байна. 

Ахлах ангийн сурагчдад зориулсан энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр Монголын ахлах ангийн сурагчид АНУ-ын коллеж, их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх диплом өвөртлөх юм. Монголын ирээдүйд хөрөнгө оруулж буй энэхүү үнэ цэнтэй хөтөлбөрийн талаар Гүрэн академийн гүйцэтгэх захирал Б.Даваасүрэнтэй ярилцлаа. 


-Боловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд хичээлийн хоцрогдол, боловсролын зөрүүтэй байдал зэрэг асуудлыг хэрхэн хардаг вэ?

- Монгол улсын боловсролын чанар ямар түвшинд байгааг PISA буюу сурагчийн олон улсын үнэлгээний хөтөлбөрт тодорхой гарсан. 

Хэрэв та PISA-гийн хоёр жилийн өмнөх тайланг үзвэл 15 настай монгол хүүхдүүд математикийн хичээлээр таван жил, шинжлэх ухааны мэдлэгээр таван жилийн хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон. Үүнээс гадна уншиж ойлгох чадвараараа ч бас гурван жилийн хоцрогдолтой байна. 

Монгол хүүхдүүдийн мэдлэг ядаж суурь түвшиндээ хүрэхгүй байгаа энэ эмзэг асуудлын цаана улс орны эдийн засгийн хүртээмжтэй байдал, математик болон байгалийн шинжлэх ухааны чадварлаг багш нарын дутагдалтай байдал гээд олон асуудал бий.


-Тэгвэл танай Гүрэн академи энэ асуудал дээр ямар шийдлийг эрэлхийлж байна вэ?

-Бид юун түрүүнд хүүхдүүдэд маань боловсролын ялгаатай байдал нэгэнт бий болсныг, хоцрогдол нүүрлэснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тиймээс энэ асуудалд эмзэглэж шийдэл эрэлхийлж явдаг боловсролын байгууллагын хувьд “Гүрэн инновацын сургууль”-аа байгуулсан юм.

Дэлхийн шилдэг хөтөлбөрт эх орныхоо хаанаас ч суралцах боломжийг Монгол сурагчдад олгож тэдэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай мэдлэг, боловсролыг хүртээмжтэй байдлаар хүргэх юмсан гэж 9 жилийн турш хүсч, зорьсон ажил маань бодит хэрэг болж байгаад баяртай байна. 

Яг үнэндээ танай хүүхэд ирээдүйн ажлын байранд зөвхөн монгол хүүхдүүдтэй биш америк, хятад, солонгос гээд дэлхийн иргэдтэй өрсөлдөх мөн хамтрах нь тодорхой. Өндөр хөгжилтэй орнуудын иргэдтэй өрсөлдсөн ч, тодорхой төсөл дээр хамтарсан ч сурагчдын маань суурь боловсролын цөм мэдлэг маш чухал байдаг. 

Өөрөөр хэлбэл 8 дугаар анги хүртэл үзсэн философи, түүх, газарзүй, урлаг, хөгжим, архитектур, дэлхийн шилдэг уран зохиол болон түүхэн хүмүүсийн талаар Англи хэл дээр эзэмшсэн мэдлэгээс гадна математик, байгалийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадваруудын цогцыг бид цөм мэдлэг гэж нэрлээд байгаа юм. 

Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудын шилдэг их сургуулиудын бакалавр, магистрын хөтөлбөрт элсэн орсон ч Монгол залуус маань цөм мэдлэг дээрээ өөрсдийгөө маш их чамладаг. Өндөр боловсролтой ч өргөн мэдлэггүй байгаад байна тэд маань. Энэ цөм мэдлэг нь  АНУ-ын их сургуулиудын хөтөлбөрт амжилттай суралцаж, ажил амьдралаа зөв сонголт хийгээд явахад их чухал нөлөөтэй байгааг судалгаагаар харуулсан. 

Тиймээс бид АНУ-ын ахлах ангийн дипломын хөтөлбөрт хамрагдсан ахлах ангийн сурагчдад боломжийн хэрээрээ энэ цөм мэдлэгийг давхар нөхөөд өгөөд явах юм. 

Мөн нөгөө талаар үндсэн үзэх ёстой хичээлээ үзээд цаашлаад илүү нарийн сурахыг хүсч буй мэргэжлийнхээ агуулгыг эртнээс үзээд явах чадвартай сурагчдад бид дараагийн сонгоод үзэх хичээлүүд нь хангалттай их бий. Тэр хөтөлбөрийг "honor diploma" гэж нэрлэдэг. Үндсэн хөтөлбөрөө хурдан дуусгаад, илүү их ачаалал дааж чаддаг, зүтгэлтэй сурагчид энэ хөтөлбөрт хамрагдаж болно. 

Цаашлаад гоц авьяастай сурагчид гараад ирвэл тэд нарыгаа бас бид олон улсын гоц авьяастай хүүхдүүдийг сургах хүсэлтэй олон улсын сангуудтай холбоод явна. Энэ ч зорилгоор АНУ, Сингапур, Европын томоохон сангууд, банкууд болон чинээлэг иргэдтэй ажиллаж байсан хүмүүсийг Gurun Innovation School-ийн удирдах зөвлөлдөө урьж ажиллуулж байгаа. 



-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх АНУ-ын ерөнхий боловсролын дипломыг Монголдоо сурангаа авах боломжийг албан ёсоор авах амаргүй. Penn Foster цахим ахлах сургуулийг товчоор танилцуулахгүй юу?

- Бидний албан ёсоор хамтран ажиллаж байгаа Пэнн Фостер цахим ахлах сургууль нь 130 гаруй жилийн түүхтэй, байгуулагдсан цагаасаа хойш 13 сая гаруй сурагч төгсгөсөн туршлагатай. АНУ-ын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын "Bain Capital" сан энэхүү сургуулийн менежментэд маш сайн зөвлөгөө өгч ажилласан учраас бид энэхүү байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байсан юм.

Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа АНУ-ын гэр бүл болон тэдний хүүхдүүдэд зайнаас суралцаж, ахлах сургуулийн дипломоо авах боломжийг олгож буй байгууллага. Тэр хэрээрээ хамтран ажилладаг байгууллагууддаа хатуу шалгуур, шаардлага тавьдаг. Энэхүү  шалгуурыг давж олон ч бизнес аялал, уулзалтуудыг хийсний эцэст Монгол хүүхэд бүрт хот хөдөө, аймаг сум гээд хаана байгаагаас үл хамааран байгаа газраасаа цахимаар, боломжийн өртгөөр, чанартай боловсрол хүргэхзөвшөөрлийг авч чадсандаа баяртай байна. Монгол Улс бол өөрөө Төв Азийн цорын ганц ардчилсан улс. Энэ ч утгаараа биднийг бас дэмжиж ажиллаж байгаа.

Пэнн Фостер цахим ахлах сургууль нь АНУ-д магадлан итгэмжлэгдсэн, сургалтын чанараараа тэргүүлдэг төдийгүй сурагчдаа маш сайн дэмжиж чиглүүлдэг гэдгээрээ олонд танигдсан. Бүртгүүлнэ гэдэг нэг хэрэг, сургуульдаа ороод амжилттай төгсөнө гэдэг л маш чухал. Пенн Фостер цахим ахлах сургууль үүн дээр маш их анхаарч, хүүхэдтэй ажилладаг гэдгээрээ онцлог.


Мөн өнөөдрийн байдлаар манай Гүрэн академийн сургалтад 100 мянга гаруй насанд хүрэгчид болон сурагчид Монголоос хамрагдаж, амжилттай төгссөнийг дуулгахад таатай байна. 

Гүрэн академи нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш боловсролын чиглэлээр маш олон ажил зохион байгуулж байлаа. 

Бид Стэнфордын их сургуулийн Коллежийн өмнөх хөтөлбөр, Английн 33 Ерөнхий сайдыг төрүүлэн гаргасан Этон коллежийн цахим хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ эдгээр хөтөлбөрүүд төлбөр бага биш тул цөөн тооны санхүүгийн чадавхитай айлууд л хүүхдүүдээ хамруулж ирсэн. 

Харин бүртгэлийн хураамж төлөөд үнэ төлбөргүй суралцах боломжтой Оксфордын их сургуулийн багш нар болон Шведийн “Астрид” компанитай хамтран Англи хэлний боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн “Астрид” App төслөөр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрээс 20’000 гаруй сурагчид суралцсан нь бидэнд их зүйл бодогдуулсан. 

Англи хэл дээр дэлхийн шилдэг боловсролыг авах хүсэлтэй ямар олон мянган хүүхдүүд байгааг, тэд нар хувийн үнэтэй сургуульд Улаанбаатар хотод амьдардаггүй учраас мөн гэр бүлийнх нь санхүүгийн чадавхи өндөр биш учраас суралцаж чадахгүй байгаад шийдэл хайсан. 

Тэр шийдлийн эхлэл нь Gurun Innovation School буюу нийгмийн хамгийн чухал хэсэг болох дундаж давхаргын өрхийн ахлах ангийн хүүхдүүд рүү чиглэсэн АНУ-ын ахлах ангийн дипломын хөтөлбөр юм.

Бичлэг үзэх: 


-"Gurun Innoavtion School" -ийн ахлах сургуулийн онлайн хөтөлбөрт хамрагдахын тулд хүүхэд ямар шалгуур хангах ёстой вэ? 

-Манай хөтөлбөрт Ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн сурагчид шалгалтаа өгөөд элсэн орох боломжтой. 

Бидний зүгээс Англи хэлний түвшин тогтоох шалгалт авна. Хэрвээ тухайн сурагчийн академик Англи хэлний түвшин хангалттай бол 10 дугаар сарын 01-с хөтөлбөртөө цахимаар шууд суралцаад явна. 

Англи хэлээ зайлшгүй сайжруулах шаардлагатай бол 3 сарын хугацаатай ахлах сургуулийн академик Англи хэлний хөтөлбөрт цахимаар хамрагдсаны дараа 2025 оны 1 дүгээр сарын 01-ээс цахим хөтөлбөрөө эхлүүлнэ.


-Тэгэхээр танай хөтөлбөрт ахлах ангийн сурагчид сургуульдаа сурангаа суралцах боломжтой гэсэн үг үү?

- Тийм. Улсын болон хувийн сургуульд сурч буй 9-12 ангийн сурагчид хичээлийнхээ хажуугаар цахимаар суралцаад явах юм. 

Хөтөлбөрийг 12-18 сарын хугацаанд дуусгах шаардлагатай бөгөөд цагийн уян хатан зохицуулалттай учраас хүссэн үндсэн сургуулийнхаа хуваарьтай зөрүүлээд өөрийн гаргасан төлөвлөгөөний дагуу суралцах боломжтой. Хамгийн гол нь чанартай боловсролыг гэртээ, ангидаа гээд цахимаар үзнэ гэсэн үг. 

Цахим сургалтын нэг анхаарах ёстой зүйлс бол хүүхдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд байдаг. Цахимаар суралцаж буй сурагчдад энэ төрлийн хичээлүүд тогтмол орж байх юм. Хүүхэд стрессгүй, тайван байж, өөрийн эрүүл мэнддээ тогтмол анхаарал тавьж сурч байж, сайн суралцах боломжтой.

-Ахлах ангийнхантай ажилладаг хүний хувьд тус хөтөлбөрийг сонирхож буй эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монголчууд маань нэг үеэ бодоход боловсролын үнэ цэнийг харьцангуй ойлгож, үнэлдэг болжээ. Тиймээс ч боловсролдоо хөрөнгө оруулах сонирхолтой болсон байна. Гэхдээ хүүхдийнхээ боловсролд оройтож хөрөнгө оруулах гээд байгаа тал ажиглагддаг. 

Сурахад хэзээ ч оройтохгүй гэж үг байдаг. Би энэ үгтэй санал нийлдэггүй. Сурах цагт нь юмыг сураагүй учраас хүн их сургуульд элсэн суралцахад, төгсөөд ажил амьдрал дээр гараад өөрсдөө үргэлжлүүлэн хөгжүүлэхэд, карьер амжилт үзүүлэхэд хойш нь татаж байгааг бид компаниудын менежерүүд, ажилчдад зориулсан сургалтуудаасаа ажигладаг.

Тиймээс хүүхдийнхээ оюун сэтгэлгээнд аль болох бага насанд нь анхаарч, зөв чиглүүлээрэй. Ялангуяа ахлах ангийн жилүүд бол алдаж болохгүй цаг хугацаа юм. Хүүхдүүдийнхээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт 20 жилийн дараах таны хүүхдийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг гэдгийг санаарай.


-Энэ хөтөлбөрийг төгсөхийн хамгийн чухал давуу талыг нь дурьдахгүй юу?

-Таны хүүхэд өдөрт хоёрхон цагийг зарцуулаад АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн, тус улсын томоохон коллежуудад элсэн суралцах боломжтой дипломтой болно гэсэн үг юм.

Үүнээс гадна хичээлүүдээ англи хэл дээр үзэх учраас үүнийг дагаад тухайн хүүхдийн Англи хэлний чадвар сайжирна. Улмаар олон улсын хэлний шалгалтууд болох  TOEFL, IELTS-ийн шалгалтуудаас гадна SAT шалгалтыг амжилттай өгөхөд Пэнн Фостер ахлах сургуулийн онлайн хөтөлбөр ихээхэн дэмжлэг болно.

Өөр нэг чухал асуудал бол эцэг эхчүүдийн боловсролын асуудал. 90-д оноос хойш эцэг эхчүүд маань гэр бүлээ орон гэртэй, хоол ундтай, хүүхдүүдээ өмсөх хувцастай, боловсролтой хүн болгох гэж зүтгэснээс биш өөрсдийн хувь хүний хөгжил дээрээ улс орноороо төдийлөн анхаарч чадалгүй иржээ. 

Бид ахлах ангийн цахим хөтөлбөртөө хамрагдсан сурагчдын эцэг эхчүүдэд хүүхдүүдийн суралцаж буй хөтөлбөрийн агуулгыг сардаа нэг удаа танилцуулж, сургалтын агуулга болон нэр томьёог нь Англи, Монгол хэлээр илгээж байх юм. Энэ нь эцэг эхчүүдэд хүүхдүүд нь ямар хөтөлбөр, агуулгаар хичээллэж байгаа, тэд ямар сэдвийг илүү сонирхож байгаа болон тухайн сэдвүүдээр болон хүүхдүүдийнхээ хийхийг хүсч буй үйл хэрэг, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагтай мэдлэг, мэргэжлийг дэлхийн аль их сургуульд илүү сайн зааж буй талаар ярилцах, санаа бодлоо солилцох, дэмжих боломжийг бий болгож өгөх юм.


-Gurun Innovation School  онлайн ахлах сургуулийн сургалтын төлбөрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай академи Gurun Innovation School төслийн хүрээнд сүүлийн 6 сарын хугацаанд маш шаргуу ажиллаж Монгол хүүхдүүдэд чанартай, хүртээмжтэй боловсролыг боломжийн үнээр олгохын төлөө олон удаагийн хэлэлцээрт орсны дүнд сургалтын төлбөр 6,900,000 төгрөг болгож чадлаа. Энэ нь нэг жилийн төлбөр биш нэг л удаа төлөх нийт сургалтын төлбөр юм. Гэхдээ хамрагдах хүүхдийн тоо хязгаартайгаас гадна элсэлтийн шалгалтанд сурах боломжтой гэсэн шалгалтын үнэлгээ авч байж энэхүү хөтөлбөрт хамрагдана.

Манай цахим хөтөлбөрийнхичээлүүдийн давуу талууд:  

Уян хатан 

• Хүссэн цагтаа
• Өөрийн гаргасан сургалтын төлөвлөгөөний дагуу
• Шалгалтын өдрөө өөрөө тохируулах боломжтой 

Интерактив 

• Цахим сургалтын гарын авлага
• Өөрийгөө сорих сорилт, асуулт харуилтууд
• Симуляци болон видео хичээлүүд
• Монгол багш нарын дэмжлэг 

Үргэлж хамтдаа

• 24/7 нэвтрэх боломжтой
• Цахим ангийн хамт олон
• Гүрэн Инновацын сургуульд биечлэн ирж нэгдэх 

Тогтмол дэмжлэг 

• Мэргэжлийн сургалтын тэнхим
• Сурагчдад зориулсан үйлчилгээ
• Чанартай сургалтын эх үүсвэр

-Цахим сургалтаар чанартай боловсрол эзэмшихийн хамгийн гол давуу талыг дурдахгүй юу ? 

-Цар тахлаас хойш аль ч улсын хүүхдүүд зайнаас суралцах чадвар харьцангуй сайжирсан.  Өнөөгийн Z үеийн хүүхдүүд бараг л төрмөл технологийн суурь мэдлэг чадвартай учраас цахим сургалтыг танхимын уламжлалт сургалттай хослуулахаас өөр аргагүй. Хүмүүжлийг гэр бүлдээ, суурь мэдлэгийг эх орондоо авч болох авч дэлхийн чанартай боловсролыг цахимаар авахаас өөр илүү хямд гарц байхгүй. 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 


Холбоо барих: 

Утас: 7707 1797

Мэйл хаяг: info@gurun.edu.mn

Веб хаяг: gurunacademy.edu.mn

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.