Нойр дутуу явах нь гэнэтийн аюулд хүргэдгийг анхааруулав

Peak.mn
04 сарын 09, 2025

Нойр дутуу байх нь гэдэс доторт сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтэд Португалын хэсэг бүлэг эрдэмтэн хүрчээ.

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг ILC3 дархлааны эсийн бүлгийн үйл ажиллагаа нь нойрны дэглэмээс хамааралтай байдаг аж. Эдгээр эс нь гэдэсний халдварт өвчнүүдтэй тэмцдэг байна.  

Туршилтын үеэр судлаачид циркадианы хэмнэлийг алдуулахад гэдсэн дэх ILC3 эсүүдийн тоо буурчээ. Энэ нь юуны түрүүнд нарийн гэдэсний салст бүрхэвч үрэвсэж, өөх тосны хуримтлалыг нэмэгдүүлэхэд хүргэдэг байна. 

Нойр дутуу явах, нойрны хэмнэл өөрчлөгдөх нь нарийн гэдэс үрэвсэх зэрэг дархлаатай холбоотой хэд хэдэн өвчнийг дагуулж, эрүүл мэнд ихээхэн хөнөөлтэй юм” хэмээн судалгааны ахлагч Энрике Вейга-Фернандес ярьсан байна. 


Холбоотой сэдвүүд

нойр аюул

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.