АНУ-ын Нью Йорк хотод нэгэн этгээд дугуйн замаар явж байсан хүмүүс рүү машинтайгаа дайрчээ. Энэ хэргийн улмаас найман хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтсэн аж. Хэрэг явдал мягмар гарагийн 15.00 цагт болжээ. 

Гэмт хэрэгтэн машинаасаа буухдаа буутай төстэй зүйл барьсан байсан гэв. Цагдаа нар түүнийг газар дээр нь буудан хөнөөжээ. 29 настай хэрэгтэн этгээд явган хүмүүс, дугуйчдыг мөргөхөөр төлөвлөсөн байж болзошгүйг Нью Йорк хотын мээр Билл де Блазио хэлэв. Гэрчүүд гэмт этгээдийг Араб хэлээр орилж байсан гэж хэвлэлд ярьжээ. 

Цагдаа нар гэмт этгээдийн сэдлийг тогтоож амжаагүй. Гэвч гэмт этгээд Араб байсан болохоор Нью Йорк хотын мээр үүнийг террорист халдлага байсан гэв. Лас Вегаст каунтри хөгжмийн тоглолт үзэж байсан хүмүүс рүү буугаар шүршиж 60 хүний амь хөнөөсөн этгээдийн сэдлийг одоог хүртэл тогтоогоогүй. Гэсэн ч Нью Йоркод найман хүнийг хөнөөсөн этгээд Ойрхи Дорнод “арьстай”-нхаа төлөө юмны туханд хүрэлгүй террорист гэж нэрлүүлж буй нь харамсалтай.

Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудастаа "Нью Йоркийн халдлагад амь насаа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Эзэн Бурхан, эх орон чинь та бүгдтэй хамт байгаа шүү" хэмээсэн байна.