Цэдэнбалын Цэрэндолгор
10 сарын 05, 2017
Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа нийслэлийн зарим хороодын нутаг дэвсгэрийн гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр “Цохилт” тусгай арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.
Арга хэмжээний эхний 7 хоногийн байдлаар 531 иргэн, 409 аж ахуйн нэгж байгууллага, 173 тээврийн хэрэгслийг шалгаж, хулгайлах 5 гэмт хэргийг илрүүлэн, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 39 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Мөн “Гэмт хэргийн хяналтын систем”-ээр гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг тодорхойлон тухайн орчинд Цагдаагийн ерөнхий газрын Холбооны төвтэй хамтран явуулын болон суурин 60 гаруй камер байршуулан 24 цагийн хяналт тогтоон ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.