КАБУЛ. /CGTN/. Афганистаны дэд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байгаа Амрулла Салехийн намын байрыг чиглэсэн зэвсэгт халдлага, дэлбэрэлт болсны улмаас 20 хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсан гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Эрх баригчдын мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас А.Салех шархдаж, түүнийг байрнаас нь шилжүүлсэн байна.

Афганистаны нийслэл Кабул хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фердоус Фарамарзын мэдэгдсэнээр, эхний дэлбэрэлт "Галиб" хувийн их сургуулийн ойролцоо болжээ. Хоёр дахь дэлбэрэлт А.Салехийн "Афганистаны ногоон чиг хандлага" намын байрны ойролцоо болжээ.

Афганистаны цэргүүд болон тусгай хүчнийхэн халдлага үйлдсэн зэвсэгт этгээдүүдийг газар дээр нь утсгаж, 25 энгийн иргэнийг аварсан байна. Буудалцааны үеэр яг хэчнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна гэж тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг