Дуучин Халид халдлагад өртсөн хүмүүст зориулж хандив цуглуулна

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн дуучин Халид Техас муж улсын Эль-Пасо хотын худалдааны төвд зэвсэгт этгээд гал нээсний улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэн хийгээд шархадсан хүмүүст зориулж тоглолтоосоо олсон орлогоороо хандив цуглуулахаар шийдсэн тухайгаа мэдэгджээ. Өдгөө 21 настай дуучин Халид энэ тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд би Эль-Пасо хотод болсон халдлагад өртсөн хүмүүст хэрхэн яаж туслах талаар бодсоны эцэст энэ сард хандивын тоглолт хийх шийдвэр гаргалаа. Тоглолтоос олсон бүх орлогыг халдлагад өртсөн хүмүүст зориулна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Дуучин Халид Эль-Пасо хотод өсөж торнисон байна. 

Тэрбээр стриминг үйлчилгээ үзүүлдэг “Spotify” компаний хэрэглэгчдийн дунд хамгийн алдартайд тооцогддог уран бүтээлчдийн нэг юм. Өнгөрсөн онд дуучин Халид бусад дуучинтай хамтран 20 орчим бүтээл гаргасан байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.