- Хэрэв та 18-60 настай бол өдөрт хамгийн багадаа 7 цаг унтах шаардлагатай

- Хэрэв та 7-9 цагийн хангалттай нойр авдаг бол энэ нь таны дархлааны системийг дэмжиж өвчинд амархан өртөхөөс сэргийлдэг

- Эсрэгээрээ 6-аас бага цаг унтаж, хангалтгүй нойр авдаг бол энэ нь таны дархлааны системийг бууруулж, эмгэг өвчинд амархан өртөх, хавдар тусах, таргалах, чихрийн шижин тусах, зүрх судас өвчлөх, зүрхний шигдээс, сэтгэл гутралд орох магадлалыг хоёр дахин ихэсгэдэг

- Хурхирдаг хүмүүсийн 10 хувь нь апноэ хэмээн нэрлэгддэг амьсгал түр саатах байдалд ордог. Ийм өвчний үед хүн шөнийн туршид 300 орчим удаа дутуу амьсгалдаг нь зүрх-судасны элдэв өвчин тусах эрсдэлийг маш ихэсгэдэг байна.

- Сонсголгүй хүмүүс унтаж байхдаа дохионы хэл ашигладаг

- Хүн бүр дунджаар хоёр цагийн турш зүүдэлдэг

- Унтаж байх үед бодисын солилцоо 15 хувиар удааширдаг

- 5 болон түүнээс бага цаг унтдаг эмэгтэй хүн илүүдэл жинтэй болох магадлал 15 хувиар нэмэгддэг

- 7-9 цаг хангалттай унтах үед ой санамж бэхжиж, ой тогтоолт сайжирдаг. Харин нойр дутуу бол тархинд ой санамж хадгалагдах үйл явж удааширч, мартамхай болох магадлал ихэсдэг

Дутуу нойртой хонодог бол таны анхаарал төвлөрөл, шинийг сурах чадвар 40 хувь буурдаг. Мөн нэг л шөнө хангалтгүй унтахад согтууруулах ундаа хэрэглэсэн хүнтэй адил жолоо барих чадвар мууддаг. Улмаар та өөрийгөө болон өрөөлийг аюул эрсдэлд оруулж байна гэсэн үг юм.

- Хамгийн удаан сэрүүн байсан хүний рекорд 18 хоног 21 цаг 40 минут. Гэвч тэрбээр үүний уршгаар хий юм харж, хараа төвлөрөхөө больж, богино хугацааны ой санамж нь алдагдаж, уур уцаартай болох шинж тэмдгүүд илэрч байжээ.

- Дэлхийн хүн амын 15% нь зүүдэндээ явдаг гэнэ. Зүүдэндээ босож, явж байгаа хүнийг сэрээх ёсгүй гэсэн домог ч хүртэл байдаг аж

- Ядралттай, дутуу нойртой байх нь бэлгийн дур хүслийг бууруулдаг

- Тав хоногийн турш өдөрт зургаагаас бага цаг унтахад нүүрэнд үүсэх нарийн хялгасан үрчлээсний хэмжээ 45 хувиар, нөсөө толбо үүсэх нь 15 хувиар, улайлт 10 хувь ихэсдэг

- Тогтмол 4-5 цаг унтдаг хүний ашигтай дааврын хэмжээ 10 насаар ах хүнийхтэй ижил хэмжээнд очдог. Өөрөөр хэлбэл нойр дутуу хүний хөгшрөлт 10 насаар түргэсдэг байна.



Эх сурвалж: Sleep Journal