Цар тахлын  улмаас сургууль, гэр бүлийн орчинд гарсан өөрчлөлтүүд хүүхдийн зан төлөвт асар их нөлөө үзүүлсэн байна.

Дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачид цар тахал нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд хүчтэй нөлөөлж байгааг анхааруулсаар байгаа билээ. 

Японд улсад гэхэд сүүлийн 40 жилийн хугацаанд амиа хорлосон хүүхдийн тоо ийм өндөр гарч байсан удаагүй гэж тус улсын Боловсролын яамнаас мэдэгджээ.

Боловсролын яамнаас гаргасан судалгаанаас үзэхэд өнгөрсөн жил цар тахлын нөлөөгөөр сургуулиудын үйл ажиллагааг хааж, танхимаар хичээллэхийг зогсоосон нь нөлөөлсөн хэмээн үзэж буй. Мөн 196,127 гаруй сурагч 30 ба түүнээс дээш хоног хичээлдээ суугаагүй нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Энэ нь 1974 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Японы Асахи хэвлэл мэдээллээ.


Эх сурвалж: Reuters