Монголын радиогийн санаачилсан Таван эрдэнэ нэвтрүүлгийн хүрээнд жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. 

44 дэх жилдээ тодруулж буй энэ жилийн "Алтан төлийн эзэд"-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шагнадаг болж байгаагаараа онцлог юм.  

Жендэрийн үндэсний хорооноос энэхүү хүндэт шагналыг тодруулахад хамтран уриалан оролцож, санаачилгатай хандаж байгаа нь, төл мал өсгөх хүнд хүчир ажилд хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулдаг гэргий нарын хөдөлмөрийг үнэлж, хамтад нь шагнаж урамшуулан, хөдөлмөрийн тэнцвэртэй үнэлэмжийг бий болгож буй явдал юм. 

Алтан төлийн эзэд Цагаан сараар тодорч, шагналаа хүлээн авах юм. 

Дашрамд дурдахад, энэхүү шагналын эзэд болох гэр бүлүүд нь мал сүргийнхээ удмын санг дэмжиж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан, бэлчээрийн ашиглалтыг сайжруулсан, залуу малчдыг дэмжиж сурган малжуулсан, татвараа бүрэн төлж даатгалд хамруулсан зэрэг олон олон шалгууруудыг хангасан байх юм.  

Энэхүү шагналаар энэ жил 88 хүнийг тодруулан шагнах юм.