"Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс" судалгааны дүнгээс онцлон хүргэж байна.

Дээрх судалгаагаар монгол эрэгтэйчүүдийн амьдралын хэвшил, зан байдалд маскулин хэвшмэл ойлголт хэрхэн нөлөөлж буйг судлахаар зорьжээ. 

Маскулин- "Эр хүний ноёрхлын онол" ёсоор эмзэг байдалд дургүйцэх, тусламж авахаас татгалзах, түрэмгий ааш авиртай байх, сэтгэл хөдлөлөө хязгаарлах зэрэг нь маскулин хэвшмэл ойлголт юм.


Монгол эрчүүд зодоон хийхээс буцахгүй...

"Монгол эрчүүдийн өнөөгийн байдал" судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 73.5% нь буюу 10 эрэгтэй тутмын 7 нь "Хүчирхийлэл хэзээ ч үр дүнд хүрдэггүй" гэж хариулсан. 

Гэсэн ч бусад судалгааны үр дүн болон энэ судалгаанд оролцсон эрчүүдийн 49.2% нь шаардлагатай тохиолдолд зодоон хийхээс буцахгүй гэж хариулжээ. 

Үүнээс үзэхэд хүчирхийлэл үйлдэхийг хүсэхгүй байвч шаардлагатай тохиолдолд биеэ хамгаалах, хүч хэрэглэх нь хэвийн зүйл гэж үзэж байгаа нь "хүчирхийллийг үгүйсгэх үзэл зөвхөн бодлын түвшинд хэрэгжиж" байгааг илэрхийлж байна.


Эр хүн архи сайн даадаг байх ёстой

Монгол эрчүүдийн согтууруулах ундаа хэрэглэж буй давтамжийг 7 хоногийн түвшинд авч үзэхэд:

Судалгаанд оролцсон 40-69 насны эрчүүдийн 3,8% нь өдөр бүр хэрэглэж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Харин 18-39 насныхны 2,5% нь өдөр бүр хэрэглэж байна гэж хариулжээ. 

Насны бүлэг харгалзахгүйгээр эрчүүдийн 30-аас илүү хувь нь  7 хоногийн 1 өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэдэг байна. Түүнчлэн монгол эрэгтэйчүүдийн нас баралтын зохилох шалтгаан нь 30-45 насныхны дунд архины хордлого байна 

Гэтэл судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 40 орчим хувь нь "Эр хүн архи сайн даадаг байх ёстой гэдэгтэй санал нийлдэг", 20 орчим хувь нь  "Эр хүн тамхи татдаг байх ёстой",  гэж хариулжээ.  

Эр хүн архи сайн даадаг байх ёстой гэж үзсэн эрчүүдийн согтууруулах ундааг 7 хоногт 3-аас илүү хэрэглэдэг байна.


Эр хүн өөх тостой, шарсан хоол идэхэд асуудалгүй

Мөн судалгаагаар:


 47 хувь  нь"Эр хүн эмчид үзүүлэх дургүй"  "

36.5 хувь нь "Эр хүн тогтмол дасгал, хөдөлгөөн хийдэггүй"

35 хувь нь "Эр хүн өөх тостой, шарсан хоол идэхэд асуудалгүй" гэдэгтэй санал нийлж байна. 

Эдгээр нь монгол эрэгтэйчүүдийн  дунд эрчүүдийн талаарх хэвшмэл ойлголт бат сууж, хадгалагдсаар буйг илтгэж байна. 


Хэрэв танд ид шидийн хүчээр бүх эр хүнийг архи, тамхи, өөх тос гээд буруу дадлаас гаргах боломж гарвал...

Та эр хүний ямар зан чанар, зан үйлийг юун түрүүнд өөрчлөх вэ?

✔ “архинаас гаргах” 

✔ ”эр хүний хэнэггүй бас аливаад за яахав болно доо гэж ханддаг занг арилгах”

✔ ”эрүүл мэнддээ анхаардаг болгох”

✔ “хооллолтдоо анхаардаг болгох” ... ид шид ашиглана гэжээ. 


Маскулин хэм хэмжээг дагаж мөрддөг эрэгтэйчүүд: 

✖ илүү их тамхи татах;

✖ архи уух;

зохисгүй хооллох;

эмчид үзүүлэхээс зайлсхийх хандлагатай

гээд эрүүл мэнд хортой зан үйлийг хийдэг байна.

"Эрэгтэйчүүд тэгсхийгээд гайгүй болох биз" гэсэн хандлагын улмаас эрүүл мэндээ зөнд нь орхидог. 

Жишээлбэл, толгой өвдөж байлаа гэхэд өвчин намдаах эм авах эсвэл бөөр өвдөж байна гэвэл өвчнийг бууруулах эмийг эмийн сангаас авдаг байна. 

Эмнэлэгт үзүүлэхээр очдоггүй шалтгаанаа эрчүүд "Эр юм байж юун янгууч юм" гэсэн хэвшмэл ойлголтоос болоод өвчин гайгүй байвал зөнд нь орхидог гэж тайлбарлажээ.


Эх сурвалж: "Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс" - 2021 он