Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас гаргасан "Дархан бэр" тодруулах журамтай холбоотойгоор Жендэрийн Үндэсний Хорооноос мэдэгдэл гаргалаа. 

Энэхүү мэдэгдэлд: Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн зүгээс "Дархан бэр" өргөмжлөх, түүнтэй төстэй бусад арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчиж байгаа гэж үзлээ. 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 1,14,16,70 дугаар зүйлийг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4,6 дугаар зүйлийг үндэслэн "Дархан бэр" өргөмжлөх арга хэмжээг хууль зөрчсөн гэж дүгнэлээ.