Бялуу :

Бялууны сонголт цөөрч, үнэ өртөг нэмэгджээ. 

Жижиг бялуу 28- 35 000₮  

Дундаас дээш хэмжээтэй бялуу- 35-50000₮- ийн үнэтэй байна. Бялууны үйлдвэрүүд урьдчилсан захиалгаа хааж, салбараар цөөхөн тооны бялуу худалдаалж байгаа аж. 

Нийслэл салатны орц: 

Хиам 5 600-12 000, утлагат нь 9800-14000 төгрөг

Төмс- 1000₮

Лууван-1200₮, 

Өндөг 380-460₮  хооронд тус тус худалдаалагдаж байна. Орос майонез, даршилсан өргөст хэмхний үнэ 200-500 төгрөгөөр нэмэгджээ.

ОХУ-д үйлдвэрлэсэн оргилуун дарснууд дунджаар 8000 -12000 төгрөг болж өмнө жилийнхээс даруй 2000-аар өсчээ. 

Мах махан бүтээгдэхүүний тухайд:

Хонины ястай мах - 11000₮

Хонины цул мах- 12000 ₮

Үхрийн цул мах 15900₮

Тахианы мөч- 15000 ₮

Жимс жимсгэнийн хувьд жүрж нэг кг нь 8000-10000, гадил 9000 төгрөг болжээ .