Хайр дурлал гэдэг хоёр талын хичээл зүтгэл шаардсан амаргүй харилцаа. Бал сар мэт чихэрлэг болзооны үеийн дараа бодит байдалтай тулж өөрт чинь тохирох хэн нэгний талаар илүү гүнзгий ойлгож эхэлдэг. 

Хайртай хүнийхээ төлөө золиос гаргахад бэлэн байгаа бил үү? Нийцэхгүй бол цаашдаа яах вэ? Үл ойлголцол үүсвэл яах вэ? Би зөв хүнээ олоогүй бол яах вэ? 

Эдгээр асуултын талаар хайр дурлалын харилцааны мэргэжилтнүүд ийнхүү зөвлөж байна. 


Та хоёр үл ойлголцлыг ашигтайгаар эргүүлдэг

Нандин харилцаагаа авч үлдмээр л байвал нэгнийгээ хүлээлгүй буулт хийж сурахыг “The Sexual Wellness” подкастын хөтлөгч, сэтгэл заслын эмч Кейт Мойл онцолжээ. Хүн бүр л өөрийн гэсэн хүсэл сонирхолтой тул үл ойлголцол угаасаа гарна. Иймээс хэтэрхий төгс харилцаа бүтээх гэж найдаад хэрэггүй хэмээн тэр хосуудад зөвлөжээ.

Хэдий чинээ нэгэндээ харилцан буулт хийж, зохицох гэж хичээнэ, тэр хэрээр харилцаа батаждаг байна. Маргаж, нэгэндээ тунирхсан ч эргээд эвлэрэх зай үргэлж үлддэг, энэ нь таагүй мэдрэмж үлдээдэггүй бол та хамтрагчдаа эргэлзэх хэрэггүй.

Тэр таныг Тэр таныг өөртөө итгэлтэй болгодог

Тэр чамайг тайвшруулж, өөрийн чинь ч анзаардаггүй сайн сайхан бүхнийг чинь олж хардаг. Түүгээр ч зогсохгүй сануулж, ямар гайхалтай гэдгийг чинь мэдрүүлнэ. 

“Зөв хүнээ олсон бол та бүр ч ихээр өөртөө итгэлтэй болох учиртай” гэж гэр бүлийн харилцааны мэргэжилтэн Жеймс Прийц тодорхойлжээ.

Таныг хайрладаг хүн хэзээ ч гадаад төрхийг чинь өөлж гоочилдоггүй. Иймээс өөрийг тань өөлж гоочилдог хүнд баяртай гэж хэлээрэй. Сайн хамтрагч таныг аз жаргалтай, өөртөө итгэлтэй байлгахыг л хүсдэг.


Тэр чиний яриаг анхааралтай сонсдог

Таны яриа хичнээн уйтгартай байсан ч хамаагүй үг бүрийг чинь анхааран сонсоно. Хичнээн өөрт нь хамааралгүй, сонирхолгүй сэдвийг ч чих тавин сонсож, таныг үргэлж анхаардаг гэдгээ мэдрүүлдэг.  Та түүний хувьд үнэ цэнэтэй хүн юм.

Та хоёрын үнэт зүйл адилхан

Та хоёр тэмцээнд ялах нэгэн зорилготой нэг баг гэсэн үг. Тиймээс амьдралын үнэт зүйл, туйлын зорилго ч нэгэн зүгт байх учиртай. Гэр бүл төлөвлөлт, амьдрах орчин гээд юу ч бай танд чухал зүйл бол таны хамтрагчид ч чухал байх ёстой.

Маргааныг ойлголцлоор шийдэж чаддаг


Хосуудад маргах үе цөөнгүй гардаг. Гэхдээ маргаан бүр харилцаанд сөргөөр нөлөөлдөг гэсэн үг биш. Харин маргааныг хэрхэн даван туулж, шийдэж байгаагаас шалтгаалан харилцааны хандлага тодорхойлогдоно.

Хэрэв зөв хүнтэйгээ учирсан бол харилцаандаа сэв суулгалгүй өөрийн байр сууриа ойлгуулж, үзэл бодлоо өөрийнхөөрөө илэрхийлж, ойлголцож чадна. 

Түүндээ үзэл бодлоо хуваалцахдаа огтхон эмээдэггүй

Та зөв хүнтэйгээ учирсан бол тэр бусдын үзэл бодлыг хэзээ ч шүүмжлэхгүй. Өөрийгөө илэрхийлэхдээ чөлөөтэй байж, ямар ч зан араншин гаргасан ч таныг байгаагаар чинь хүлээж авна. Ийм хүнтэй учирсан бол та түүндээ итгэлтэй байж болно. 

Ярилцахдаа танаас өөр юунд ч сатаардаггүй

Таныг ярьж байх үед тэр хэн нэгэн гар утсаа оролдох, өөр хүнтэй зурвас бичилцэж байна уу. Эсвэл илт үл тоомсорлох нь бүдүүлэг санагддаг л биз дээ. Харин танд анхаардаг, ойлгохыг үнэнээсээ хүсдэг хүнээс ийм үйлдэл хэзээ ч гардаггүй байх нь.  

Таны гэр бүл, найз нөхөд түүнийг хайрладаг

Ойлгомжтой асуудал байж мэдэх ч гэр бүл, найз нөхөд хайртай дотны хүмүүс болзож буй хүнд тань сайн хандах нь ихэнх тохиолдолд сайны шинж тэмдэг байдаг. Учир нь тэд эхлээд таны хайртай хүнийг танаас илүү шүүмжлэлт сэтгэлгээгээр харж, анзаараагүй зүйлсийг ч олж мэдчихсэн байх нь элбэг. Эсрэгээрээ эелдэг, дотноор ханддаг бол та зөв хүнээ олжээ

Таны төлөө жижигхэн зүйлсийг ч орхигдуулалгүй хийдэг


Романтик байхын тулд заавал үнэтэй, тансаг зүйлс хэрэггүй. Заримдаа жижигхэн зүйлс маш гүн гүнзгий утга учиртай байдаг. Хайраа илэрхийлэхэд тэр бүр их мөнгө зарлагадах шаардлагагүй. 

Өглөө орондоо сэрэхэд чинь аяга кофе хийж өгөх, урт өдрийн дараа ядарч ирэхэд оройн хоол хийгээд хүлээж байх, хайр хүргэм зурвасаар ч хайраа илэрхийлж болдог. Хэрэв хамтрагчийн чинь хийдэг үйлдлүүд эдгээр зүйлстэй нийцэж байвал та азтай юм.