Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Эрмитаж музейн "Капелла" болон Марийнский театрт амжилттай тоглосон билээ. 

Морин хуурын чуулга Мариинский театраас ирээд анхны тоглолтоороо Монгол ардын болон Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс толилуулах “Наран мэлмийт орон” концертоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. 

Тоглолт ирэх сарын 10,11-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох аж. 

Тоглолтод оролцох уран бүтээлчид: 

Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, 

Гоцлол хөгжимчин О.Мөнхтогтох /СТА/, О.Төмөрхуяг, 

Хөөмэйч Н.Ашид /СТА/ 

Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, 

Урилгаар ДБЭТ-ын дуучин Б.Энхнаран /СТА/, Б.Монголхүү нар оролцоно. 

“Эрхт Монгол” төслийн хүрээнд тоглогдож буй уг тоглолтын тасалбарыг Ticket.mn сайтаар болон Филармонийн кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9919-6623 дугаараас лавлаарай.