Морин хуурын чуулгын шилмэл бүтээлүүд багтсан “МОНГОЛ АЯЛГУУ” хос пянзны нээлт энэ сарын 31-ний 17 цагаас болно. 

Тоглолтод Морин хуурын чуулгын урын сан дах Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшилэхээс гадна урилгаар дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, Б.Энхнаран нар оролцох юм.

Нээлтийн үйл ажиллагаа “ON’N OFF PRODUCTION HOUSE”-д болох бөгөөд тасалбарыг https://www.ticket.mn/event/date/4689/ захиалан авах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 8999-5889 дугаараас лавлаарай.