Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Үдшийн хэмнэл” Jazz Fusion тоглолт ирэх сарын 10,11-ний өдрүүдэд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглогдох гэж байна.

Тус чуулгын энэ удаагийн тоглолтод "Jazz Fusion" урсгалын уран бүтээлүүд голчлох бөгөөд "Jazz Fusion" нь 1960-д оны сүүлээр хөгжиж эхэлсэн ба жазз гармони, импровизацийг /чөлөөт сэтгэлгээ/, "RnB", "Rock", "Funk" хөгжмийн төрлүүдтэй хослуулан баяжуулсан хөгжмийн томоохон төрөл, элемэнт юм. 

Тухайлбал Америкийн алдарт хөгжмийн зохиолч  Sammy Nestico-н "Out Of The Night", "Joy Of Cooking", Jaco Pastorius-н "Liberty City", Eric Miyashiro-н "Sky Dance" болон Монгол ардын Хулсан ташуур, Самрын гурван толгой болон Халуун элгэн нутаг зэрэг дуунуудыг шинэ найруулга, өнгө төрхтэйгээр та бүгдэд хүргэхээр бэлэн болжээ. 

Тоглолтод та бидний танил жазз дуучид болох Н.Наранбаатар /Наагий/, Б.Одмандах нараас гадна Б.Энхжаргал, Б.Өнөрзул /Jojo/ гэх жазз хөгжмийн урлагт шинээр орж ирж буй залуус дуулах юм.

Тасалбарыг https://www.ticket.mn/event/1466/  болон Улсын Филармонийн кассаас аваарай. 

Дэлгэрэнгүйг: 70118012, 88003041 дугаараас лавлана уу.