Пуддинг хэмээх вэбсайт нь 2000 гаруй уран сайхны болон хүүхэлдэйн киноны дүрүүдийн харилцан ярианд анализ хийжээ. 

Эдгээр дэлгэцийн бүтээлийн дүрүүдийг хүйсээр нь ангилахад 1513 киноны ярих хэсгийн 60-аас дээш хувийг эрэгтэй дүрийн ярих хэсэг эзэлж байсан аж. Мөн үлдсэн 301 киноны 90 хувьд эрэгтэй дүрийг ямар нэгэн байдлаар харуулсан хэсгүүдийг харуулжээ.

Судалгаанд сонгогдсон 2000 киноны дөнгөж 164 бүтээлийн 60-90 хувьд эмэгтэй хүн түлхүү харагдсан байна.

Үүнээс ердөө есөн кинонд эмэгтэй хүний эзлэх хэсэг 90-ээс дээш хувийг эзэлжээ.

Харин жендэрийн тэнцвэртэй, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ижил хэмжээний яриа эзэлсэн 314 кино байсан гэнэ.

Бүх насныханд зориулсан Диснейн хүүхэлдэйн кинонд ч гэсэн эрэгтэй дүр давамгайлжээ. Диснейн 30 киноны 22-т нь эрэгтэй дүрийн эзлэх хэсэг эмэгтэй дүрээс харьцангуй их гарч байжээ.

Жишээ нь “The Jungle Book”, “Monsters Inc”, “Up”, “Toy Story” хүүхэлдэйн киноны 92 хувийг эрэгтэй дүр эзэлдэг гэдгийг та анзаарсан уу?

Мулан зэрэг эмэгтэй гол дүртэй хүүхэлдэйн кинонд ч гэсэн эрэгтэй дүрийн давамгайлал зонхилдог. Тухайлбал, түүний хамгаалагч луу Мушугийн ярих хэсэг Муланаас 50 хувиар илүү байдаг.

Frozen хүүхэлдэй кино ч мөн Анна, Эльза гэсэн хоёр эмэгтэй гол дүртэй ч дүрүүдийн гарах хэсгийн 57 хувийг нь эрэгтэй, 43 хувийг нь эмэгтэй эзэлжээ.

Эмэгтэй дүр давамгайлдаг Inside Out (64 хувь), Алиса гайхамшгийн оронд (65 хувь), Maleficent (68 хувь), Beauty and the Beast (69 хувь) гэсэн цөөн хэдэн кино бий.


Эх сурвалж: Independent