ХБНГУ-ын ээлжит Канцлер Олаф Шольц Засгийн газрын гишүүдээ зарлалаа. Тус засгийн газрын 16 сайдын 8 нь эмэгтэй, 8 эрэгтэй буюу жендерийн тэгш байдлыг 50/50 хувь хангасан Засгийн газрыг бүрдүүлжээ. 


Томилогдсон эмэгтэй сайд нар Батлан хамгаалах, Гадаад харилцаа, Дотоод явдал, Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжил, Боловсрол, шинжлэх ухаан, Байгаль орчин, Гэр бүл, ахмад, эмэгтэйчүүд ба залуус, Орон сууц, муж улсын хөгжлийн яамдыг тус тэргүүлэх юм. Харин эрэгтэй сайд нар Хөдөө аж ахуй, Хөдөлмөр нийгмийн хамгаалал, Зам тээвэр, Хууль зүй, Эдийн засаг ба байгаль орчныг хамгаалах, Эрүүл мэнд, Сангийн яам болон Засгийн газрын хэрэг эрхлэх сайдаар тус тус ажиллах ажээ.