Загварын ертөнцөд үндсэндээ хоёр гол чиг  хандлагатай. Хувцсыг нь эрэгтэй, эмэгтэй гэж ангилах нь түгээмэл. Эрэгтэйчүүд костюм өмсөж, эмэгтэйчүүд даашинз өмсдөг ингэж л явах ёстой мэт. Сүүлийн үед өөрчлөлтийн "салхи" сэнгэнэж эрэгтэйчүүд даашинз, юмба өмсөж, маникюрт хүртэл орох болсон. Ийм хандлага барууны орнуудад л байсан бол одоо Азийн улс орнууд тэрдуу Япон, Хятадад зах зээлээ тэлж, Оросын загварын салбарт хүч түрэн орж ирж буй юм.

Их Британийн дуучин  Харри Стайлс Vogue сэтгүүлийн 2020 оны 12-р сарын дугаарт Gucci-ийн хөх өнгийн даашинз, савхин хүрэм өмсснөөр хүйсийн хэвшмэл ойлголтыг эвдсэн юм. Энэ нь олон хүнд эерэг сэтгэгдэл төрүүлж, бахархаж байхад зарим нь сэтгэл дундуур хэвээр байв.

Тэрбээр Gucci-ийн загвар зохион бүтээгчдийн нэг Алессандро Мишельтэй мөр зэрэгцэн итгэлтэйгээр алхаж, сувдан ээмэг зүүж, хумсаа ч мөн будсан байна. Тухайн  хувцсыг бүтээхийн тулд Алессандро болон түүний хувийн стилист Харри Ламберт нартай хамтран ажиллажээ. 

Харри Стайлс-ын энэхүү зорьмог байдлаас эрэгтэй, эмэгтэй гэх жендэрийн ялгаанд бариндалгүй хүссэн хувцсаа өмсөхөд хязгаар байхгүйг харж болно.

             

Сүүлийн үед хувцаснаас гадна эрэгтэй маникюр “тренд” болоод байгаа. Мэргэжлийн хумсны бүтээгдэхүүн нийлүүлэгч "Naio Nails"-ийн энэ оны судалгаагаар дуучин Харри Стайлс, бизнес эрхлэгч Кайли Женнер нар 2022 оны хамгийн алдартай хумсны будалтын чиг хандлагыг тэргүүлж байна гэж мэдээлжээ. 

Хари Мет Гала тоглолтын үеэр хар оюу өнгийн холимог маникюр, инээмсэглэсэн царай, жимсний загвар зэрэг нь түүний хит дуунууд болох Kiwi, Cherry, Watermelon sugar  зэрэг дуунуудтай гайхалтай зохицуулжээ. Цаашлаад Пит Дэвидсон, Бад Бүнни, Ансель Элгорт, Жейден Смит, A$AP Роки зэрэг эрэгтэй алдартнууд  хувийн хэв маягтаа  маникюрыг нэмж эхэлжээ.

Эрэгтэйчүүдийн дунд зураас, жижиг цэг, дүрс бүхий минималист, хумсан дээр дүрс тамгалах, геометрийн дүрс, тэмдэг зэрэг нь тренд болоод байгаа аж. Энэ чиг хандлага Хятадын залуу, загварлаг хүмүүсийн дунд илүү дэвшилтэт байгаа. Тэр дундаа Шанхайд байрладаг Tipsy Tips хумсны салоны үүсгэн байгуулагч Кэти Конгийн тооцоолсноор түүний салоны үйлчлүүлэгчдийн талаас илүү хувь нь залуучууд байдаг гэнэ.


Хятадад хүйсийн хоорондын хил хязгаар улам бүр бүдгэрч, хумсны урлагт эрчүүдийн сонирхол нэмэгдсээр байна. Энэ хандлага Хятадад сүүлийн үед бий болсон бөгөөд idiol-репперүүд Жоу Женнан, Крис Ву зэрэг алдартнууд тэргүүлж, хумсаа будаж олны өмнө гарч ирдэг.

 Зарим эрчүүд сошиал медиа, поп урлагаар дамжуулан хумсны урлагт дурласан бол зарим нь найз охин эсвэл хамтрагчтайгаа  салонтой анх танилцсан хэмээжээ. Тэгвэл Япон Америкт үйлдвэрлэсэн хумсны бүтээгдэхүүнүүдэд  дуртай.

 Япон эрэгтэйчүүд ихэвчлэн 3D зүрх, хуурамч эрдэнийн чулууг хумсандаа наалгадаг гэнэ. 

 

  Монголд ч мөн эрэгтэй маникюр тренд болж салонууд будалт хийж эхлээд байна.

Сонгодог эрэгтэй маникюр хийх аргаас хүргэе.



Эх сурвалж: chhsnews.com

radiichina.com

refinery.com

Орчуулсан: Ж.Уянга