Oktoberfest: Дэлхийн шар айрагны хамгийн том баяр

Peak.mn
10 сарын 04, 2024

Герман улсын нийслэл Мюнхен хотноо жил бүр зохион байгуулагддаг шар айрагны баярт дэлхийн өнцөг булан бүрээс 6 сая гаруй жуулчид ирж оролцдог гэнэ.

Ихэвчлэн есдүгээр сарын сүүлээс 10- сарын эхний амралтын өдрүүд болж, 16-18 хоногийн турш үргэлжилдэг байна.

Энэ жил 189 дэх удаагаа Октоберфест-ийг тэмдэглэж байгаа бөгөөд есдүгээр сарын 21-ээс аравдугаар сарын 6-нийг хүртэл болж буй ажээ. 

Шар айрагны баяр 210 гаруй жилийн тэртээ 1810 онд Баварийн угсаа залгамжлах хунтайж болох Людвиг болон гүнж Тереза нарын хуримын ёслолыг сүр дуулиантайгаар тэмдэглэснээс улбаатай. 

Тэдний хуримын өдрүүдийг жил дараалан есдүгээр сарын сүүлд тэмдэглэсээр өдгөө дэлхийн хамгийн том шар айрагны баяр болж, улсдаа сая сая жуулчдыг татсаар байна. 

Октоберфестийн гол онцлогууд

Шар айрагны асрууд: Маш олон төрлийн шар айрагнууд, мөн асар бүр өөр өөрсдийн гэсэн өвөрмөц уур амьсгалтай. Та эндээс төрөл бүрийн сонирхолтой амтыг мэдэрч болно. 

Уламжлалт хоол: Та эндээс зөвхөн шар айраг амтлах биш, Германы уламжлалт хоол хүнснээс амталж болно. Тухайлбал, жигнэмэг, зайдас, шарсан тахиа гэх мэт бүс нутаг бүрийн онцлогийг шингээсэн хоол хүнснээс тухтай зооглоорой. 

Соёлын арга хэмжээ: Ямар ч баярыг дуу хөгжимгүйгээр төсөөлөхгүй шүү дээ. Тиймдээ ч энэ баярт амьд хөгжим, ардын бүжиг болон Германы үндэсний хувцаснуудыг өмсөж ч болно.


Сонирхуулахад сая сая жуулчдыг цуглуулдаг энэхүү арга хэмжээ хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх тал дээр түлхүү анхаарч, жил бүр шинэ шинэ туршлагуудыг нэвтрүүлдэг байна. 

Тухайлбал, экологийн ул мөрийг багасгахын тулд хог хаягдлыг маш сайн ангилж хаядаг болжээ. Фестивалын үеэр гарсан эдгээр хог хаягдлуудыг дахин боловсруулдаг бөгөөд хүнсний хог хаягдлыг хүртэл цуглуулж бордоо болгодог гэдгээрээ ихээхэн сайшаал хүртээд байгаа юм. 

Түүнчлэн фестивалын туршид сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгч ялгаруулахгүй био-газ ашиглаж байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай байх тулгуур  гэжээ. Мөн 1990-ээд оноос \хойш нэг удаагийн хэрэгсэл хэрэглэхийг хориглосон байдаг ажээ. 

Энэ баярын өөр нэг онцлог нь хүмүүсийн хувцаслалт байдаг. Үндэсний хувцаснууд, сонин жигтэй төрхүүд төдийгүй бүр дуртай киноныхоо дүрд хувирсан хүмүүс гээд л үнэхээр сонирхолтой, нүд хужирлам хувцаснуудыг харах нь энэ баярт очих бас нэг шалтгаан болдог. Ихэнх эмэгтэйчүүд дирндл гэх Бавари, Австри эмэгтэйчүүдийн уламжлалт хувцсыг өмсдөг ба эрэгтэйчүүд нь ледерхосен гэх уламжлалт хувцсаа өмсдөг байна.

 


Бэлтгэсэн: Н.Жавхлан

Эх сурвалж: Oktoberfest – DW

Холбоотой сэдвүүд

герман шарайраг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.