Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран өнөөдөр “Бахархалт аав” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлдэг үлгэр жишээ 10 аавд хүндэтгэл үзүүлсэн юм.

Бахархалт аавуудын төлөөлөл

Бахархалт аавуудаар:

СПОРТЛОГ ААВ - Чингэлтэй дүүргийн иргэн О.Хос-Эрдэнэ 

ХҮМҮҮНЛЭГ ААВ – Сүхбаатар дүүргийн иргэн О.Билэгтөр

ӨНӨР ААВ – Налайх дүүргийн иргэн С.Батзаяа 

ОЮУНЛАГ ААВ – Баянзүрх дүүргийн иргэн Э.Эрдэнэмөнх

ӨВ УЛАМЖЛАЛ, ТҮҮХ СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ААВ – Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Бүргэд 

НӨЛӨӨЛӨГЧ ААВ – Т.Цэнд-Аюуш

ХӨДӨЛМӨРЧ ААВ – Сонгинохайрхан дүүргийн иргэн Р.Батмөнх 

ХИЧЭЭНГҮЙ ААВ - Баянзүрх дүүргийн иргэн Т.Цогтбаатар 

УРАН БҮТЭЭЛЧ ААВ – Баянгол дүүргийн иргэн С.Батсайхан 

АВЪЯАСЛАГ ААВ- Хан-уул дүүргийн иргэн Г.Гал-Очир зэрэг аавуудыг алдаршуулан дурсгалын зүйлс гардуулжээ. 

Жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Аавуудын баярын өдөр”-ийг 1910 онд АНУ-д санаачилсан. Монгол Улсад 2005 оноос өнөөг хүртэл 16 дахь жилдээ Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Монголын Эрэгтэйчүүдийн холбоо ТББ-ын санаачлагаар улс орон даяар тэмдэглэж байна. 

Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо