Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Засгийн газрын хуралдааны шийдвэрээр улсын хэмжээнд баяр наадмыг нэг жилээр хойшлуулж байна. Хойшлуулах нь хүн амын дунд халдварын тархалтыг бууруулна гэж үзжээ. Тухайлбал, эрдэмтэн судлаачдын судалгааны дүгнэлтээр хэрвээ наадам хийвэл 12 мянга гаруй хүний бөөгнөрөл бий болж 3 мянга гаруй иргэн ковид-19-ийн халдвар авах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Мөн Алтанбулаг боомтын урсгалыг 7-р сарын 31 хүртэл зогсоож байна. Хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганааар төсвийн тодотголоор хэлэлцэгдэж байна.