Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөө өглөөний 9 цагт эхэлсэн. Уг хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг хэлэлцэж, дэмжлээ. Харин Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.