Баярмаагийн Баярчимэг
07 сарын 01, 2021
Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр цахимаар наадам хийхийг болиулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээхийг хүссэн ард иргэд жагслаа. Өдрийн 15 цагаас эхэлсэн уг жагсаал цөөн тооны хүмүүстэйгээр одоо ч үргэлжилсээр байна.
Үүнтэй холбогдуулан Улсын онцгой коммис хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр "Улсын Онцгой комисс хуралдаж, 2021 оны долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулах Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газарт оруулахаар шийдвэрлэсэн.
Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх эрсдэлийн үнэлгээг явуулсан. Энэ хүрээндээ Ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж, эрсдэлийн үнэлгээгээ УОК-т танилцууллаа. ЭМЯ, эрдэмтэд судлаачид Үндэсний баяр наадмаа хойшлуулах нь цар тахлын давлагааг багасгах, хумих боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан. Маргааш ЗГ-ын ээлжит бус хуралдаан 09:00 цагт хуралдаж, УОК-ын саналыг эцэслэж шийдвэрлэнэ" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.