Нью-Йорк мужын 57 дахь захирагчаар 62 настай хуульч, улс төрч Кэти Хокул томилогдож, тангаргаа өргөлөө.  Ийнхүү тэрбээр Нью-Йорк мужын түүхэн дэх анхны эмэгтэй захирагч болж байна.

Тус мужын захирагч асан Андрей Куомо 11 эмэгтэйд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлаар ажлаа өгсөн юм.  

Кэти 2015 оноос хойш долоон жилийн турш Куомогийн орлогчоор ажиллажээ.