Хятадын Тонжиан хотоос Оросын Нижнеленинское хотыг холбосон гүүрийг 7 жил барьж, энэ сарын 17-нд албан ёсоор гүүрний барилгын ажлыг дуусгалаа. 

Гүүрийг барьснаар Хятадаас Орос хүртэлх ачаа тээврийн эргэлт 809 км-р богиносож, 10 цаг хэмнэх аж. 

Төмөр замын гүүрний ихэнх хэсэг буюу 1886 метр зам Хятадын талд байрладаг бөгөөд жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.