Хятадын бүс ба зам нэгдэлд одоогоор 16 улс нэгдээд байна. 

Хятад улс анх 2021 оны дундаас эхлээд эдгээр улсад  төмөр зам болон авто зам, цахилгаан эрчим хүч, атомын цахилгаан станц зэрэгт их хэмжээний  хөрөнгө оруулсан. Хөрөнгө оруулсан гол шалтгаан нь төв ази болон зүүн европ, төв европын улсууд нь далайгаас асар их зайтай. Үүнээс үүдэн далайн тээвэр хөгжих боломж муу, зардал нь өндөр байдаг. Төмөр зам болон, авто замын тээвэр хөгжүүлэлт нь дэлхийн хамгийн том эдийн засгаараа хоёрт орж байгаа БНХАУ- тай холбогдох хуурай замын гүүрийг барьж байна гэж үзсэн байдаг.

Монгол, Киргиз,  Монтенегро, Тажикстан зэрэг 16 улсад Хятад улс нь маш их хэмжээний хөрөнгө оруулсан боловч эдгээр улсын засаглалын чанар муу байгаагаас хөрөнгө оруулалтын өгөөжөө тэр бүр хүртэж чадахаа больжээ. 

Энэ талаар эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.

Бичлэг үзэх:

2017 онд ОУВС-аас манай улсад эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд 5.5 тэрбум ам.долларын аврах багц олгохыг зөвшөөрч Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг түншүүд гурван тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болжээ.  

Монгол Улсыг нөөцөөс хамааралтай эдийн засагтай, нийлүүлэлтийн сүлжээ, зах зээл нь тасарсан эмзэг орон гэж тооцогддог. 

 Д. Бадмаараг: Монгол Улсын өр ДНБ-ий 70 хувьд хүрэв

-2017 онд ОУВС Монгол Улсад 5.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх багцыг баталж, Хятадын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юаний своп хэлцлийг гурван жилээр сунгахыг тусгасан. 

Гурван жилийн дараа буюу тахлын эхэн үед Монгол Улс нөөцөөс хамааралтай эдийн засагтай, нийлүүлэлтийн сүлжээ, зах зээл нь тасалдсан шиг маш эмзэг орон гэж харагдсан. 

Монгол Улс 2020 онд коронавирус (COVID-19)- ын үеийн тусламж гэж 500 гаруй сая ам.долларыг авсан бөгөөд үүний 326 сая ам.доллар нь гадаадын зээл тусламж юм. Энэ нь улсын өрийг ДНБ-ий 70 хувьд хүргэв.  Улсын болон хувийн хэвшлийн нийт өр эдийн засгийн нийт бүтээгдэхүүний 300 орчим хувьд хүрсэн.

Т. Эрдэнэбилэг:  Манай улсын өрийн хэмжээ Евроазийн бусад улсуудыг бодвол бага

Бүс ба зам нэгдлийн санхүүжилтынхүрээнд Монгол, Киргиз,Монтенегро, Тажикстан гэх мэт улсууд бол асар их хэмжээний санхүүжилт авсан. Гэхдээ энэ дөрвөн улс нь өөрийн засаглал муугаас шалтгаалж,  дээрээс нь covid-19-с шалтгаалж эдийн засаг нь хямарсанаас өрөө төлж чадахгүй өрийн дарамтанд орсон. 

Энэ нь эргээд Хятадын талыг өөрийн оруулсан санхүүжилтын үр ашгыг хүртэж чадахгүй хүндрэлд оруулсан байгаа. Гэхдээ энэ дөрвөн улс дундаас Монгол улсын өрийн хэмжээ бол бага. 2022, 2023 онд Монгол улсад шаардлагатай санхүүжилтын хэмжээ 800 сая ам.доллар байгаад 2024 онд энэ нь 600 сая ам.доллар болж багасч байгаа юм.


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг