БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Шиао Ячины мэдээлснээр Хятад улс энэ оны эцэс гэхэд  2 сая орчим 5G сүлжээний нийт станц барихаар ажиллаж байгаа гэнэ.

Одоогоор тус улсад 5G сүлжээний 1.43 сая станц ажиллаж, 500 сая гаруй хэрэглэгч байгаа юм байна. Шиао Ячины хэлснээр, Хятад улс 6G технологийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Харин аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны тухай асуухад сайд, түүхий эд материалын үнэ өсөж, коронавирустэй холбогдох ложистикын асуудлууд болон хүрээлэн буй орчны өөрчлөлт зэрэг нь саад учруулж байгаа ч тогтвортой хөгжиж байгаа гэдгийг итгэлтэй хэлжээ. 

Цаашлаад, Хятад улс бараа бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн дамжлагыг тасалдалгүй явуулах болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хичээн ажиллахаа мэдэгдсэн байна.


Эх сурвалж: asia.nikkei.com