Өнгөрсөн шөнө Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Кристина Циманоускаяа эх орон руугаа буцахаас татгалзаж, Японы цагдаа нараас тусламж хүссэн тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарсан билээ. 

Кристина өнөөдөр эмэгтэйчүүдийн 200 м-ийн гүйлтийн төрөлд өрсөлдөх ёстой байсан юм. Гэвч Беларусь улсын ахлах дасгалжуулагч түүнийг тэмцээндээ оролгүй, эх орон руугаа хурдан буцахыг шаардсан байна. 

Учир нь түүнийг бие болоод сэтгэлзүйн хувьд олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох хангалттай чадваргүй гэж үзсэн байна.  

Гэвч Кристина өөрийх нь хүслийн эсрэг ийм шийдвэр гаргасныг эсэргүүцэж, цагдаа нараас тусламж хүсчээ. Энэ асуудлыг Олон улсын олимпын хороо анхааралдаа авч Беларусийн олимпын хороо ямар учраас ийм шийдвэр гаргасныг нягтлан үзэхээр ажиллаж байгаа юм байна.

Тэгвэл тамирчин бүсгүйд Польш болох Чех улсууд туслахаа мэдэгдэж, виз санал болгожээ. 

Польшийн гадаад хэргийн яамны сайд Маркин "Хэрвээ Кристина Польшийг сонговол бид түүнд хүмүүнлэгийн виз гарган өгч, бэлтгэл хийх боломжоор бүрэн хангана" хэмээн Твиттерт бичжээ. 

Эх сурвалж: The Independent