"Токио 2020" олимпийн наадамд оролцож буй Солонгосын баг тамирчид Япончуудын бэлдсэн хоолыг идэхээс татгалзжээ. Солонгосчууд өөрсдөө тусгай тогоочийн багаар хүнсээ бэлдүүлэх нь аюулгүй гэж үзсэн байна.

Солонгосчуудын энэхүү үйлдлийг Японы эрх баригч намын гишүүн Масахисо Сато Фүкүшимагийн оршин суугчдын сэтгэл рүү ус цацсан хэрэг боллоо гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Солонгосын тогоочдын баг хотхоноос холгүй байрлах буудлыг түрээслэн авсан бөгөөд гал тогоо нь хэтэрхий жижиг байсан учир гурван ч чингэлэг явуулын гал тогоог нэмж бэлдсэн байна. Тамирчдад зориулж тогооч, хоолны шинжээч, шим тэжээлийн мэргэжилтэн зэрэг 14 хүний бүрэлдэхүүнтэй баг өдөрт 425 хайрцаг хоол хүнс бэлдэж байна. Хэрэглэгдэж буй хүнсний орцууд бүгд Солонгосын дотоодын үйлдвэрлэл, тариалан ургацын бүтээгдэхүүнүүд аж. 

Учир нь Фүкүшима арал орчим нь 2011 оны аймшигт цунамид өртөж, цөмийн зэвсгийн талбай байрладаг газар юм. 

Хоёр орны байдал хурцадсанаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Үн Олимпийн наадмын нээлтэнд ч оролцохгүй гэдгээ мэдэгдэж байгаа билээ.