Х.Болортуяа хоёр дахь барилдаанаа Болгарын Тайбе Юсеинтай хийж, 10-0 гэсэн харьцаатай ялагдлаа.

Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайг ялсан тохиолдолд Х.Болортуяад маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирнэ


Өнөөдөр "Токио-2020" эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан эхэллээ. Манай бөх Х.Болортуяа Энэтхэгийн Сонам Снамтай барилдахаар учраа таарчээ. 

Х.Болортуяа дэвжээнээс түрүүлж гараад нэг оноо алдлаа. Хоёрдугаар үед дахин нэг оноо алдсан. Мөн л дэвжээнээс гарсан. Хоёрдугаар үеийн төсгөлд Х.Болортуяа хамж хөлд ороод ард нь гарч 2 оноо авч, тэнцүүллээ. Сүүлд авсан оноогоор манай бөх дараагийн шатанд шалгарлаа.

Дараагийн шатанд Болгарын Тайбе Мустафа Юсеинтэй барилдана. Тайбе 30 настай. 2018 оны дэлхийн аварга. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Европын хошой аварга. Европын наадмын хүрэл медальтай.