"Токио-2020" зуны олимпийн наадмын нээлт Токиогийн цагаар 20.00, Улаанбаатарын цагаар 19.00 цагт албан ёсоор эхэлнэ. 

Баг тамирчдын ёслолын жагсаал 20.30 цагт Грек улсын багаар эхэлж, Япон цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд цэнгэлдэхэд орж ирэх байна. 

Монголын баг тамирчид 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд алхан орно. 

Мөн Улаанбаатарын цагаар 09.00 цагт Байт харвааны тамирчин Б.Урантунгалаг, 13.00 цагт Б.Отгонболд нар чансаа тогтоох чухал харвалтаа хийнэ.

Монголын баг, тамирчдын тэмцээний хуваарь:


Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо