Л.Дэлгэрмаа
04 сарын 13, 2026
Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтыг энэ сарын 9, 10-нд зохион байгуулсан. Энэ жилийн хувьд уншиж ойлгох чадварыг сорьсон даалгаврын хүрээнд Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэгийг оруулж ирсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тус өгүүллэгтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар мэдээлэл гаргажээ.
Уг тайлбарт "Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын хүрээнд 2014 оноос эхлэн жил бүр Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулж ирсэн. Тус шалгалтын агуулгын хүрээг Хэл зохиолын хүрээлэн болон багш бэлтгэдэг их, дээд сургуулийн судлаач, багш нартай хэлэлцэн тодорхойлж гаргасан байдаг.
Шалгалтын агуулга нь:
1. Эхийг уншиж ойлгох чадвар /орчуулгын бус нэг эхийг уншиж ойлгоод, тухайн эхийн утга агуулгатай холбоотой сонгох хэлбэрийн 10 даалгавар гүйцэтгэнэ/
2. Зөв бичих чадвар /80-100 үгтэй эх, цогцолбор, өгүүлбэрээс алдаатай бичсэн 5 үгийг олоод зөв болгон засаж бичих задгай хэлбэрийн 1 даалгавар гүйцэтгэнэ/
3. Үндэсний бичгийн уншиж чадвар /35-50 үгтэй цогцолбор, өгүүлбэрийг үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлэх задгай хэлбэрийн 1 даалгавар гүйцэтгэнэ/
4. Зохион найруулан бичих чадвар /өгсөн сэдвийн дагуу 200-250 үгтэй эх зохион найруулах задгай хэлбэрийн 1 даалгавар гүйцэтгэнэ/
Энэ жилийн шалгалтад өмнөх жилүүдийн болон одоо ЕБС-д суралцаж байгаа X, XI, XII ангийн 90.000 орчим шалгуулагч хамрагдсан. Энэ удаагийн 12 дугаар ангийн суралцагчдаас авсан шалгалтад Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт Цэндийн Доржготовын "Хүруун чинээ лааны гэрэл"-1999, "Хөгшид хөгжөөнтэй"-2009, "Нохой гэрт хүн урдаггүй"-1980 өгүүллэгүүдийг сонгон хялбаршуулж уншиж ойлгох чадварыг сорьсон даалгаврыг боловсруулсан.
Цаашид энэ сонголтод уран зохиолын төдийгүй уран зохиолын бус эх /шинжлэх ухаан, танин мэдэхүйн, баримтат судалга, шинжилгээний/-ийг ч мөн сонгож шалгуулагчийн бичвэр мэдээллийг уншаад ойлгох чадварыг илрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Харин Зохион найруулан бичих чадвар шалгасан даалгаврыг "Миний сонгосон мэргэжил", "Миний зорилго", "Миний мөрөөдөл" гэх хүн бүрд ойр зорилго, хүсэл тэмүүллээ илэрхийлэхүйц сэдвийг сонгон авсан.
"Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэгийн тухайд: Түгжавын дүрийг нохойн дүртэй зэрэгцүүлэн бэлгэдэл маягаар үзүүлсэн, морийг нь боргох төдийд их л сандран малгайгаа өмсөж хүнийрхүү байдлаар цомцойн сууж байгаа Түгжав нь гэрээс сүүлээ хавчин гарч буй нохой шиг л юм гэдгийг харуулсан бөгөөд үүнийг зөвөөр ухаарах нь амьдралд хөл тавьж буй хэн бүхэнд сургамжтай агаад өөрөө өөртөө эзэн байж, амьдрал өөрийн байх ёстой газраа байх ёстой цагтаа байж гэмээнэ сая тэр өөрийн гэр бүл, амьдрал, ажил, нийгэм хамт олон цаашлаад улс орон, эх дэлхийнхээ эзэн нь байх юм гэдгийг сануулсан утга бүхий зохиол юм" хэмээжээ.
Сэтгэгдэл бичих (15)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.38] ・ 19 өдрийн өмнө Хариулах
Bi ene shalvalt ogson surgch miniu urd suusan huuhed utsaar hiilgsen
Зочин [103.212.162.79] ・ 20 өдрийн өмнө Хариулах
Чмар нь утастайгаа ороод ямар нь ордоггүй юм бэ багш нар нь харсан ч хараагүй юм шиг өнгөрч байна маш гомдолтой бна
Зочин [103.212.162.79] ・ 20 өдрийн өмнө Хариулах
Багш нар нь олигтой хичээл заахгүй байхад ягаад хүнд сэдэв оруулж ирэв ээ? Эхлээд хүүхдүүдиынхээ түвшнийг тогтоож байж хэл бичгээ аваачээ
Зочин [202.179.18.233] ・ 20 өдрийн өмнө Хариулах
монгол яасан хэтцүү улс вэ гомдмоор санагдад бна бид жагсалд гарах ёстой. 1 жил МХБШ бэлсэн юм(((?
Зочин [202.9.40.104] ・ 20 өдрийн өмнө Хариулах
Тийм юмыг эртхэн хичээлд нь ойлгуулж зааж байх хэрэгтэй ш дээ яг төгсөлтийн шалгалтын материал дээр гэнэт оруулж ирэх нь учир дутагдалтай санагдаж байна аа
Зочин [122.201.31.215] ・ 20 өдрийн өмнө Хариулах
Ер нь гомдолтой байна хүүхдэд тохирох сэдэв сонгоогүй үг өгүүлбэрийг энд тэнд нь оруулж зориуд хүндрүүлсэн яарч цагт баригдсан хүүхдүүд сайн төвлөрч уншиж ойлгоход бэрх байсан байх
Зочин [202.55.188.104] ・ 21 өдрийн өмнө Хариулах
mash gomdoltei bn !!! ymran dongoj biye hodolghor teng mal hvnii vg oilgdgv ergu tengeeree duudulad shalgltnas hoolgvvln gd aij bhd ymarn utastaigaa hiiged bagshan hajuudn baisnch haraagv ymshg dvr esged baij baidg ym tgsnee ene ehen ch yhu asuult hariultuudan vnheer todorhoigvi tged mongol ysiig haruulsan sedev ym bol asuult hariult deere seetegneh eder geed oruulad irsng oilghgvi ym!!!!
Зочин [66.181.160.69] ・ 21 өдрийн өмнө Хариулах
амьдралд хөл тавих гэж байгаа хүүхдүүдэд тэр олон зохиолын дотроос заавал айлын нөхөр эзгүйчилдэг Түгжав, нөхрийнхөө араар өөр эрчүүдтэй сээтгэнэдэг Хандмаа хоёрын тухай уншуулж СУРГАМЖ хайрлаж байгааг ойлгох гээд ухаан хүрэхгүй байна. явдал суудал, завхайралгүй зохиол сонгож болдоггүй л юм байх даа. Бас яагаад бүх эх нь Доржготовын зохиол ч байх ёстой юм. Монголд өөр хүүхдүүдэд уншуулахаар зохиолтой зохиолч алга уу?
Зочин [43.242.241.27] ・ 22 өдрийн өмнө Хариулах
Unhr beldj orsn huuhduud gomdltoi bnooo gada shalgd bgsh nr unhr sul bsn uts avaa dorhd medheerguu l bsn neg angid neg angii oln huuhduud niilj suusn yaaj eseege goy nairuulgtai bichhu gd zovj bhd zarim negn zgr l chatgpt zohiolgd bid hed hoorndo orsoldh ystoi baitl hiimel oyu uhaantai orsoldj bn
Зочин [80.233.69.143] ・ 22 өдрийн өмнө Хариулах
Д. Намдаг, Б. Ринчен, Д. Дашдооров, Дарма Батбаяр, П. Лувсанцэрэн, Д. Норов гээд өчнөөн сайхан зохиолчид байна. Түмэн зохиол дотроос ийм юм сонгочихоод (12 ангийнхан буюу өсвөр насны хүүхдүүд) сургамжтай гэж тайлбарлах нь хачин инээдтэй. Та нар ямар зорилгоор ийм ажил өрнүүлээд байгаагаа тайлбарлаарай! Хэрэг алга, ажлаа мэддэггүй бол суудал бөглөхөө боль. Хүүхдүүдийн оюун санааг бохирдуулахаар ажиллаж байгаа бол хэний гар хөл ороод байна гэж сэрдэхээр байна! Ичиж байна та нараас!
Зочин [66.181.160.69] ・ 21 өдрийн өмнө Хариулах
үнэн
Зочин [66.181.176.96] ・ 22 өдрийн өмнө Хариулах
ixenx xuuxdd bpg utastai opsn shde
Зочин [202.126.89.23] ・ 22 өдрийн өмнө Хариулах
Хүүх ямар хариуцлаггүй юм бэ гутмаар юм юу сонсчих нь энэ вэ аль аль нь ухамсаргүй юмбэ
Зочин [202.55.188.82] ・ 22 өдрийн өмнө Хариулах
Hrn busad huuhduud heden sar beldej hicheej orj baihad busad ni utastai orj hiimel oyun uhaan ashiglaj hiisen ni taagui
Зочин [103.229.121.149] ・ 22 өдрийн өмнө Хариулах
За болиорой
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
Холбоотой мэдээ
Нийгэм
БҮТ: ЭЕШ-ын суудлын шинэчлэгдсэн хуваариа татаж авна уу
Peak.mn ・ 08 сарын 05, 2021
Нийгэм
ЭЕШ өгөх сурагчдын дунд шалгалтын айдас, түгшүүрт өртөх нь ихэсчээ
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 04, 2021
Зөвлөгөө
Шалгалтын үеэр сэтгэл зүйн тогтвортой байдлаа хэрхэн хадгалах вэ?
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 29, 2021
Нийгэм
ЭЕШ өгөх сурагчдад зориулсан "Даалгаврын сан"-г ашиглалтад орууллаа
Б.Баясгалан ・ 04 сарын 19, 2021
Нийгэм
ЭЕШ эхэллээ, шалгалт өгөгчдийн анхааралд
Б.Баясгалан ・ 07 сарын 02, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.